Work and Travel хөтөлбөрт оролцогч нь бидний санал болгож буй ажлын байрны жагсаалтаас ажлаа сонгох боломжтойгоос гадна өөрөө ажлын байраа олж бидэнд мэдэгдэх боломжтой.
Ямар төрлийн ажил олох боломжтой вэ?
Энэхүү хөтөлбөрт оролцогч нь нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан ажил хийдэггүй. Тухайлбал кассчин, зочид буудлын өрөөний үйлчлэгч, худалдагч, гал тогооны туслах ажилтан, зөөгч гэх мэт ажил хийдэг. Ихэвчлэн зочид буудал, амралтын газар, хүүхдийн парк, дэлгүүр, түргэн хоолны газар, болон ресторан, казинонуудад ажиллах нь элбэг.

Цалингийн хэмжээ хэд байх вэ?
Work and Travel хөтөлбөрт оролцогчийн цалин дунджаар $7-$12 байдаг. Ер нь цалингийн хэмжээ муж, хийж буй ажлаас хамаараад харилцан адилгүй.

Хэдэн цаг ажиллах вэ?
Долоо хоногт ойролцоогоор 30-50 цаг ажилладаг. Ажилаасаа хамаарааднэмэлт цаг ажиллах боломж нь янз бүр байдаг.

Хэдэн настай хүн хөтөлбөрт хамрагдах боломжтой вэ?
Work and Travel хөтөлбөрт хамрагдахын тулд 18-25 насны хооронд байх хэрэгтэй.

Миний англи хэлний мэдлэг ямар түвшинд байвал зохих вэ?
Work and Travel хөтөлбөрт хамрагдахын тулд Таны англи хэлний мэдлэг дунд буюу дундаас дээш түвшинд байх бөгөөд англиар өөрийгөө ойлгуулах чадвартай байх хэрэгтэй юм. Англи хэлний мэдлэгийн түвшин ямар байх нь Таны ямар ажил хийхэд ихээхэн чухал нөлөө үзүүлдэг.

Найзтайгаа нэг газар ажил хийх боломжтой юу?
Тийм, Ингэхийн тулд нэг ажил олгогчид өргөдөл гаргах хэрэгтэй.

Хийх ажлаа олчихсон бол яах вэ?
Хэрвээ өөрийг чинь ажилд авч ажиллуулахад бэлэн, найдвартай ажлын байраа олсон тохиолдолд бидэнд мэдэгдэнэ үү. Ингэснээр бид спонсорлож, визний ярилцлагад ороход шаардагдах бичиг баримт бүрдүүлэх болон эрүүл мэндийн даатгалд хамрагдахад туслалцаа үзүүлж хөтөлбөрийн талаар зөвлөгөө өгнө.

Америкт ажиллахын тулд ямар төрлийн виз авах хэрэгтэй вэ?
Work and Travel хөтөлбөрт хамрагдаж зуны амралтаараа ажил хийхийн тулд солилцооны J-1 визийг авах хэрэгтэй. Энэхүү солилцооны хөтөлбөрийн зорилго нь гадаадын улс орнуудад Америк улсын соёлын болоод боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжийг олгоход оршино.

J-1 Work Travel гэж ямар виз вэ?
J-1 Work Travel визийг авснаар зуны амралтаараа 4 сар хүртэл хугацаагаар Америк улсад очиж, ажил хийх боломжтой болдог. Мөн үүнээс гадна дахин 30 хоног буюу 1 сар хүртэл хугацаанд Америкт байж, аялах боломжийг олгодог байна

Work and Travel хөтөлбөрийг үргэлжлэх хугацаа ямар вэ?
Work and Travel хөтөлбөр нь 4 сар үргэлжилдэг хөтөлбөр юм

Бонус сар гэж ямар учиртай вэ?
J-1 хөтөлбөрт хамрагдаж АНУ-д ирсэн бүх хүмүүст хөтөлбөрийн хугацаагаа бүрэн дуусгах боломжийг олгох үүднээс аяллын 30 хоногийг нэмж хугацааг сунгадаг. Бонус 30 хоногт америкаар аялж, америкаас буцах бэлтгэлээ хангах юм. Өөрөөр хэлбэл бонус сарын хугацаанд ажиллахыг хориглоно

Хөтөлбөрт хамрагдахын тулд хэдэн төгрөг төлөх хэрэгтэй вэ?
Хөтөлбөрийн төлбөр $1000-$1200. Эхэлж бүртгүүлсэн 20 оюутан $200-ыг хөнгөлөлт эдлэнэ. Үүнээс гадна элчингийн ярилцлагад орох төлбөр, америк руу явах болон ирэх зардлыг мөн шаардагдах бусад зардлуудыг төлөх чадвартай байх хэрэгтэй.

Хөтөлбөрт хамрагдахад хэдий хэмжээний хугацаа шаардагдах вэ?
Хөтөлбөрийн шаардлагыг хангаж уг хөтөлбөрт хамрагдах өргөдлөө гаргасны дараа бичиг баримт бүрдүүлэх гэх мэт процессууд ойролцоогоор 6-8 долоо хоног үргэлжилдэг.

Ажлаа солих боломж байгаа юу?1
Job Offer дээр гарын үсэг зурснаар ажил олгогчийн гэрээнд заасан шаардлагуудыг биелүүүлэн ажиллана. Энэхүү үүргээ та ухамсарлах хэрэгтэй. Гэсэн хэдий ч ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд бидэнд хандаарай. Бид туслахад хэзээд бэлэн байх болно.

Хийж буй ажил таалагдахгүй байгаа тохиолдолд яах вэ?
Хэрвээ ажилтай холбоотой ямар нэгэн асуудал гарсан тохиодолд бид ажил олгогчтой чинь холбоо барьж асуудлыг шийдвэрлэхэд туслах болно. Харин хийж буй ажлаа орхиж болохыг бидний зүгээс зөвшөөрсөн тохиолдолд дараагийн хийх ажлаа өөрөө олох үүрэгтэй.

Хоёрдогч ажил хийх боломжтой юу?
Work and Travel хөтөлбөрт оролцогч хүн бүр үндсэн ажлаасаа гадуур давхар ажил хийх эрхтэй байдаг. Хамгийн гол нь энэ хийж буй хоёрдогч ажил нь үндсэн ажил хийхэд цагийн хувьд болон бусад тал дээр харшлахгүй байх ёстой юм.

Ажиллах хугацаандаа суралцах боломжтой юу?
Хөтөлбөрийн хугацааны туршид суралцах ямар ч боломж байхгүй. Учир нь америкт гадаадын оюутан болохын тулд өөр төрлийн виз авсан байх шаардлагатай байдаг.

Ажил эхлэх хугацаанаас өмнө Америкт очих боломжтой юу?
Work and Travel хөтөлбөрт оролцогч нь хөтөлбөр эхлэхээс 2 долоо хоногийн өмнө Америкт ирэх боломжтой. Энэ хугацаа нь хөтөлбөр эхлэхээс өмнө байраа олох, Social Security Card-аа захиалах, орчинтойгоо танилцах зэрэгт зориулагдсан хугацаа юм. Таны сонгосон ажил амьдрах байрыг чинь хариуцаж байдаг бол мөн Та Америкт эрт ирэхээр төлөвлөж байгаа бол бидэнд өмнө нь мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр Америкт ирэхэд тань амьдрах газар чинь бэлэн байх болно.

Америкт очихдоо 500-700 орчим ам.доллартай байх шаардлагатай юм.
Байрлах газраа хэрхэн олох вэ?
Хэрвээ та ажлын байраа бидний санал болгосон жагсаалтаас сонгосон бол ажлын байраас гадна амьдрах газраар хангагдана. Ихэнх ажил олгогчид ажлын байраар хангахаас гадна амьдрах газрыг хариуцах эсвэл түүнийг олоход туслалцаа үзүүлдэг. Амьдрах байраар хангадаг эсэхийг тухайн ажил олгогчоос лавлана уу.

Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?
Солилцооны хөтөлбөрт оролцогч бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх ёстой байдаг. Манай хөтөлбөрийн оюутнууд бүгд АНУ-ын хамгийн том даатгалын компаниудын нэг болох USI-д даатгагддаг. Уг даатгалд аяллын даатгал хамаарагддаг.

Монгол дахь эрүүл мэндийн даатгал Америкт ажиллах хугацаанд хүчинтэй байх уу?
Монголд даатгуулсан эрүүл мэндийн даатгал Америкт ажиллах хугацаанд хүчингүй байж магадгүй. Үүнийг тухайн даатгалын компаниас лавлаж асуух хэрэгтэй.

Яаралтай тусламж авах тохиолдолд хэнд хандах вэ?
Бид 24 цагийн турш үнэгүй ажилладаг яаралтай тусламжийн дугаарыг ажиллуулдаг бөгөөд энэ дугаарт хандаж туслалцаа авч болно. Гэхдээ амь насанд онц аюултай тохиолдолд цагдаа, гал сөнөөгч болон түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Америкт байх хугацаагаа сунгах боломжтой юу?
J-1 хөтөлбөрт оролцогчдын америкт байх хугацаа хөтөлбөрийн хугацаа дуугавар болох хүртэл үргэлжилдэг. Тодруулбал хугацааг сунгах боломжгүй бөгөөд Work and Travel хөтөлбөрт оролцогчийн америкт байх хугацаа 4 сар юм.

Хөтөлбөрийн туршид өөр улс руу аялах боломжтой юу?
Хэрвээ хөтөлбөр үргэлжлэх явцад ямар нэгэн зөрчил гаргаагүй бол аялахыг хүсч буй орныхоо элчин сайдад хандаж виз аваад аялах боломжтой байдаг. Хамгийн гол нь хөтөлбөрийн хугацаа дуусгавар болохоос өмнө тухайн оронд очоод, буцаж ирэх ёстой юм. Үүнээс гадна өөр орон руу явахаас өмнө DS-2019 дээр спонсор байгууллага тэмдэглэгээ хийсэн байх шаардлагатай.

Визний хугацаа дууссанаас хэдий хугацаанд Америкаас явах хэрэгтэй вэ?
Виз дуусах хугацаа болон америкт байх хугацаа хоёрыг хооронд нь ялгах хэрэгтэй. Америкт байх хугацааг хилээр нэвтрэх үед гаалийн ажилтан I-94 Form дээр тэмдэглэж өгдөг. Өөрөөр хэлбэл визний хүчинтэй хугацаа гэдэг нь америкт байх хугацаа биш юм. Америкт ирэхэд I-94 Form дээр хийгдсэн тэмдэглэгээ нь Америкийн засгийн газраас зөвшөөрч буй хугацаа болно.

Америкаас эрт буцах боломжтой юу?
Ажил олгогчтой тодорхой хугацаанд ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулдаг. Гэрээнд заасан хугацаагаа дуусгаж чадахгүй ажлаа орхих нь ажил олгогчид дахин ажилтан хайх, үйл ажиллагаа нь тасалдах гэх мэт асуудлуудыг үүсгэдэг. Тиймээс хөтөлбөрийн хураамж нөхөн олгогдохгүй болохыг санана уу. Хэрвээ ажил олгогчдоо мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхисон тохиолдолд америкаас 10 хоногийн дотор явах ёстой болдог. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд аль болох таатай байдлаар шийдвэрлэхийг хичээх болно.

DS-2019 Form-оо гээсэн тохиолдолд яах вэ?
Визээ хүчинтэй байлгахын тулд DS-2019 Form-оо хувилж авсан байх хэрэгтэй. DS-2019
Form-оо гээсэн тохиолдолд спонсор байгууллага $50-ын хураамж авч дахин олгох боломжтой. Гэхдээ хамгийн найдвартай бөгөөд зөв арга бол DS-2019 Form-оо хувилж аваад найдвартай, далд газар хадгалах юм. Хэрвээ гадаад пастортоо алга болговол хамгийн ойр байх элчин сайдын яам болон холбогдох байгууллагад аль болох хурдан мэдэгдэх хэрэгтэй.

0 comments:
Post a Comment